БУЛГАН: Ээлжит хуралдаанаар хөгжлийн хөтөлбөрүүдээ баталлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
bulgan@montsame.gov.mn
2025-09-30 10:00:14

Булган, 2025 оны есдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Энэ сарын 29-нд болсон ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит ХI хуралдаанаар "Амьд хөгжим", "Амжилтын гараа", "Код бичих", "Үйлдвэрлэлийн сэргэлт" хөтөлбөрүүдийг баталлаа.


Энэ хөтөлбөрүүдийг баталснаар Булган аймгийн ирээдүй болсон хүүхэд багачууд орчин үеийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хөгжлийн хөтөлбөрийн дагуу суурь чадамжуудаа бэхжүүлэх, хөгжүүлэх, чадварлаг ирээдүйг бүтээх боловсролын томоохон хөрөнгө оруулалт болох юм. 


Ээлжит хуралдаан есдүгээр сарын 30-ны өглөө 9:00 цагаас хоёр дахь өдрөө төлөвлөгөөний дагуу үргэлжилж буй тухай аймгийн  ИТХ-ын ажлын албанаас мэдээллээ. 


Энэ удаагийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн батлах бөгөөд томоохон хөтөлбөрүүд батлах гэж буйгаараа иргэд олон нийтийн анхаарлын төвд онцлог хурал болж байна.


1. "Амьд хөгжим" хөтөлбөр батлах тухай

2. "Амжилтын гараа" хөтөлбөр батлах тухай

3. "Код бичих" хөтөлбөр батлах тухай

4. "Үйлдвэрлэлийн сэргэлт" хөтөлбөр батлах тухай

5. "Цахим Булган" хөтөлбөр батлах тухай

6. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд мод, бут тарьсан иргэдийг урамшуулах журам батлах тухай

7. Булган аймгийн хог хаягдлын менежментийн төлөвлөгөөний хэрэгжилтийн тухай

8. Булган аймгийн 2026 оны хөгжлийн жилийн төлөвлөгөө батлах тухай

9. Иргэнд 2026 онд газар өмчлүүлэх, газрын байршил, хэмжээ зориулалтыг Засгийн газарт уламжлах тухай

10. Орон нутгийн зэрэглэлтэй Булган хотын эдэлбэр газрыг тогтоох тухай санал уламжлах тухай

11. Жендерийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн тухай асуудлуудыг хэлэлцэн батална.







関連ニュース