Монголын дөрвөн тамирчин байт харвааны ДАШТ-д өрсөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-01 12:27:50

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 1 /МОНЦАМЭ/. Байт харвааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн БНСУ-ын Гванжу хотод энэ сарын 6-12-нд болно.


Манай улсаас тус тэмцээнд үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ж.Нарантуяа, Б.Ганзориг нарын удирдлага дор эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, Д.Дашнамжил, эмэгтэйчүүдийн ангилалд Б.Урантунгалаг нар өрсөлдөнө. Баг тамирчид БНСУ-д бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа юм. 


Ташрамд дурдахад, гавьяат тамирчин Д.Дэмбэрэл 54 жилийн өмнө Их Британийн Йорк хотод болсон байт харвааны насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж байв.

 

関連ニュース