СЭЛЭНГЭ: Кённам их сургуулийн ерөнхийлөгч Ким Тэсан Сэлэнгэ аймагт зочилж байна
ФОТО МЭДЭЭ
Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 31 / СЭЛЭНГЭ/. БНСУ-ын Бусан хотын Кённам
мэдээлэл технологийн их сургуулийн
ерөнхийлөгч Ким Тэсан тэргүүтэй албаны хүмүүс Сэлэнгэ аймагт зочилж
байна.
Сэлэнгэ аймаг гадаад харилцаа
хамтын ажиллагааныхаа хүрээнд тус их сургуультай хамтран ажиллах гэрээ
байгуулан ажиллаж байгаа юм.
Ким Тэсан тэргүүтэй зочид Сэлэнгэ
аймагт ажиллах үеэрээ Мандал, Сүхбаатар, Шаамар сум дахь ХААИС-ийн харьяа политехникийн
коллежийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцаж, оюутнуудад сургуулийнхаа
танилцуулга мэдээллийг хүргэлээ.
Мөн дээрх сургуулиудтай хамтын
ажиллагааны гэрээг үзэглэлээ. Хамтран ажиллах гэрээ байгуулснаар цаашид оюутан
солилцоогоор суралцах, багш нар харилцан туршлага судлах зэрэг олон боломжууд
нээгдэх юм.
Цаашид боловсролын салбар төдийгүй бүхий л боломжит салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа 2 тал харилцан илэрхийллээ.











