СЭЛЭНГЭ: Ойн сантай сумдын ойгоос өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах судалгааг хийж байна

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2025-08-26 13:50:32

Сүхбаатар, 2025 оны наймдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ойн сантай сумдын ойгоос өртөг шингэсэн бүтээгдэхүүн боловсруулах, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг газар дээр нь судалж үйл ажиллагаа эрх зүйн орчныг сайжруулах, мэргэжилтнүүдийг чадавхжуулах боломжийг судалж байна.

 

Хөдөө аж ахуйн менежмент, экосистемийн тогтвортой байдлыг хангах (stream+) төсөл Сэлэнгэ аймгийн Бугант тосгонд хэрэгжиж байгаа.

 

Энэ удаа төслийн багийнхан буюу ХБНГУ-ын ойн мэргэжилтэн Кристин Вода болон ойн газартай хамтран тус тосгонд ажиллаж байна.

 

Дээрх багийнхан төслийн хүрээнд Ойн дагалт баялаг, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг судлах, Ойн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөд санал тусгах судалгаа хийх, мөн ойн салбарын боловсон хүчнийг дэмжих чиглэлээр судалгаа хийж байгаа юм.