ӨНӨӨДӨР: “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” эрдэм шинжилгээний хурал болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-21 07:14:25

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 


8:30 цагт: “Дэлхийн II дайны төгсгөл: Чөлөөлөх дайны түүхийн судалгаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Сүбээдэй” хурлын танхимд болно. 


09:00 цагт: Монголын арьс өнгөний эмч нарын нийгэмлэгийн IV их хурал Чингис хаан зочид буудалд болно. Утас: 88016767


11:00 цагт: “FIBA U16 Asia Cup” тэмцээний хэвлэлийн хурал “М Банк Арена”-ийн 5 давхарт “Ball Room”-д болно.


11:00 цагт: Ард кино театрын асуудлаар Нийслэлийн Засаг даргын захирамж гарсныг ЧДЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд "Ард кино театр"-ын урд уншиж танилцуулна.


18:00 цагт:  “Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн "NM tower" В блок, 2 давхарт гарна. 


-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.


-Нийслэлийн есөн дүүрэгт “Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.


-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал олон нийтийн хүртээл болно.


-ЕБС-ийн 2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэнэ. 


-Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт Бөмбөрцөг театрт наймдугаар сарыг дуустал болно. 


-“Nomadic legend” Ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт энэ сарын 31 дуустал болно. 


- “Hun totem” Үндэсний урлагийн тоглолт Хүн театрт наймдугаар сарыг дуустал  үзэгчдийн хүртээл болно. 


-“Land of the Sky”  Үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт наймдугаар сарыг дуустал үргэлжилнэ. 


-Монголын гайхамшигт урлагийн тоглолт Монголын Хүүхдийн Ордонд наймдугаар сарыг дуустал болно. 


-"Япон будааны баяр-2025" Сүхбаатарын талбайд наймдугаар сарын 21-22-нд болж байна. 


-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.


関連ニュース