Хүнсний бүтээгдэхүүний худалдаа 2024 оныхоос 515.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
erdenebat@montsame.mn
2025-08-13 09:57:57

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Худалдааны салбарын борлуулалтын орлого 2025 оны эхний хагас жилд 30.9 их наяд төгрөгт хүрчээ. Тус салбарын борлуулалтын орлогын 23 хувийг хүнсний бүтээгдэхүүн, 77 хувийг хүнсний бус бүтээгдэхүүний борлуулалт эзэлж байна.


Хүнсний бүтээгдэхүүний худалдаа эхний хагас жилд 7.1 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 515.3 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.


Хүнсний бус бүтээгдэхүүний худалдаа 23.8 их наяд төгрөгт болжээ. Энэ нь 2024 оны мөн үеийнхээс 2.9 хувиар тэрбум буурсан үзүүлэлт болжээ. Тухайлбал, шатахууны жижиглэн худалдаа өмнөх оны мөн үеийнхээс 6.4 хувиар, хатуу, шингэн , хийн түлш, түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний бөөний худалдаа 13.9 хувиар буурсан байх жишээтэй.


Худалдааны салбарын эхний хагас жилд борлуулалтын орлогын 43.6 хувь нь бөөний худалдаа, 56.4 хувь нь жижиглэн худалдааны салбарынх байна.


Жижиглэн худалдааны борлуулалтын орлого 17.4 их наяд төгрөгт хүрч, 2024 оны мөн үеийнхээс 373.8 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Тус салбарын борлуулалтын орлого энэ оны 6 дугаар сард 6.2 их наяд төгрөгт хүрч, өмнөх 5 дугаар сарынхаас 12.5 хувиар өсжээ.


Мөн 6 дугаар сард худалдааны салбарын борлуулалтын орлогын 86.1 хувь нь Улаанбаатар, 3.5 хувь нь нь Өмнөговь, 1.2 хувь нь Орхон, 1. 2 хувь нь Дархан-Уул аймагт оногджээ. Эдгээр нь худалдааны салбарын нийт борлуулалтын 92.1 хувийг бүрдүүлсэн байна.


関連ニュース