Дунд гол дагуу 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
r.erdenechimeg@montsame.gov.mn
2025-07-29 15:05:37

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 29 /МОНЦАМЭ/.  Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүрэг даалгавын хүрээнд Баянол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дунд гол дагуу 11.1 км урт 499.500 ам.метр талбайг энэ сарын 24-25-нд цэвэрлэв.


Цэвэрлэгээнд 34 хорооны 61 иргэдийн бүлэг, хот нийтийн аж ахуйн байгууллагуудын 89 ажилчин, албан хаагч нийт 350 хүний бүрэлдэхүүнтэй баг, тусгай зориулалтын 10 техник хэрэгсэлтэй оролцов. Тэд таван бүлэгт хуваагдаж Энхтайваны гүүрний доороос Сонсголонгийн гүүр хүртэлх 11.1 км урт талбайг цэвэрлэсэн юм. Ингэхдээ нийт 17 рейсээр 68.3 тонн хог хаягдлыг төвлөрсөн хогийн цэгт хүргүүлэв. Мөн тусгай зөвшөөрөлтэй байгууллагаар  гол дагуух 261.250 ам.метр талбайн ай савын газрын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг гүйцэтгүүлжээ. 







関連ニュース