Москвагаас Пёньян руу анхны шууд нислэгийг үйлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2025-07-28 15:02:27

МОСКВА, 2025 оны долоодугаар сарын 28 /Kazinform/. Москвагаас Пёньяны чиглэлд үйлдсэн анхны шууд нислэгийг үйлдсэн нисэх онгоц орон нутгийн цагаар өнөө өглөөний 9:30 цагт Умард Солонгосын нийслэлд газардсан тухай ТАСС агентлаг мэдээлжээ.


ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос-Умард Солонгосын хамтын ажиллагааны асуудал эрхэлсэн комиссын дарга Александр Козлов тэргүүтэй Оросын төлөөлөгчид болон хөлгийн багийн гишүүдийг нисэх буудалд цэцэг барин угтан авсан байна.


Нислэгийг Nordwind Airlines компанийн 440 зорчигчийн суудалтай Boeing 777-200ER онгоцоор үйлджээ. Уг онгоц ням гаргийн 19:30 цагт Москвагийн Шереметьево нисэх онгоцны буудлаас хөөрсөн бөгөөд нислэг найман цаг орчим үргэлжилсэн байна. Буцах нислэгийг долоодугаар сарын 29-нд товложээ.


ОХУ-ын Агаарын тээврийн агентлаг болох "Росавиация" хоёр улсын нийслэл хооронд хуваарьт нислэг хийх зөвшөөрлийг Nordwind” компанид долоодугаар сарын эхээр олгосон юм. Тус компани долоо хоногт хоёр удаа нислэг үйлдэх зөвшөөрөл авчээ. Умард Солонгосын нийслэл рүү долоодугаар сарын 27-нд анхны нислэгийг үйлдэж, тогтвортой эрэлтийг бий болгохын тулд сард нэг удаа нислэг үйлдэнэ гэж Оросын Тээврийн яам мэдэгджээ.


ОХУ-ын Алс Дорнодын Владивосток хот болон Пёньяны хооронд Умард Солонгосын Air Koryo компани долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлддэг. Шууд нислэгийг COVID-19 цар тахлын үеэр түр зогсоосны дараа 2023 оны наймдугаар сард сэргээсэн юм.



関連ニュース