СЭЛЭНГЭ: Түймрийн голомт нэмэгдэж буй тул А/378 тоот захирамжийн хугацааг сунгалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 25
/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн хэмжээнд хэт халалт, хуурайшилт их
байгаагаас шалтгаалан түймрийн голомт нэмэгдэж байгаа тул А/378 дугаартай
захирамжийн хугацааг сунгах тухай аймгийн Засаг даргын захирамж гарлаа.
Захирамжид “Аймгийн хэмжээнд
хэт халалт, хуурайшилт их байгаагаас шалтгаалан 2025 оны "Захирамжийн
хугацаа сунгах тухай" А/331 дугаар захирамжид заасан “2025 оны 3 дугаар
сарын 20-ний өдрөөс 8 дугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаа” -г 2025 оны 3
дугаар сарын 20-ний өдрөөс 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаа” болгон
сунгаж Ой хаасныг мэдэгдэж байна” гэсэн байна.
Үүнтэй холбогдуулан ой, хээрт
ил задгай гал түлэхгүй байх, асаасан гал, шүдэнз, тамхины галыг бүрэн унтраах,
халуун үнс нурмыг ил задгай асгахгүй байх зэргээр өөрийгөө болон бусдын амь
нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахыг уриаллаа.
Мөн дээрх захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ОБГ-ын дарга, хурандаа С.Пүрэвсамдан, аймгийн БОГ-ын дарга З.Түвшинтөгс нарт үүрэг болгов.