СЭЛЭНГЭ: 8000 гаруй мал ундаалах цөөрөм байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-05 11:31:57

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай 2-р багт байрлах Бэлэндалайн булгийн усыг хуримтлуулж хөв цөөрөм байгуулсан байна.

 

Уг цөөрөм нь 12000 м.куб эзлэхүүнтэй бөгөөд байнгын ажиллагаатай байх юм.

 

Энэхүү цөөрмөөс орчны бүсийн 8000 гаруй мал ундаалж болох юм.

 

Цөөрмийг байгаль хамгаалах, нөхөн сэргээх ажлын зардлаар нээлттэй тендер зохион байгуулж, "Шинэ зууны эрдэнэт" ХХК шалгаран гүйцэтгэжээ.

 

関連ニュース