СЭЛЭНГЭ: Улаанбуудайн 7.0 мянган га талбайн ургац тэжээлд шилжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-11-05 15:32:09

Сүхбаатар, 2025 оны аравнэгдүгээр сарын 5 /МОНЦАМЭ/. Энэ жил Сэлэнгэ аймгийн хэмжээнд 109.3 мянган га талбайд улаанбуудай тариалсан. Үүний 12.9 мянган га талбайн ургац алдсанаас үүдэн 7.0 мянган га талбайн буудай тэжээлд шилжжээ.

 

Тус аймаг дээрх нөхцөл байдлын улмаас 89.2 мянган га талбайгаас 119.6 мянган тн буюу нэгж га талбайгаас 13.4 цн улаанбуудай хураан аваад байна. Нийт улаанбуудай тариалсан талбайн 11.8 хувьд нь ургац алдаж, 6.4 хувь нь тэжээлд шилжсэн байна.

 

Аймгийн хэмжээнд тэжээлийн ургамал 16.6 мянган га талбайд тариалж, 8.0 га талбайн ургац шилжиж, нийт 19.9 мянган га талбайгаас 20.8 мянган тн ургац хураан авчээ. Энэ нь нийт тэжээлийн ургамлын 80 хувь бөгөөд хураалт хараахан дуусаагүй байна.

 

Тосны ургамлын тухайд 65.7 мянган га талбайд тариалж, 21.1 мянган га талбайн ургац алджээ. Ингээд 29.7 мянган га талбайгаас 29.7 мянган тн буюу нэгж га талбайгаас 5 цн ургац хураан авч, хураалтын явц 68 хувьтай байна.

  

Мөн төмс 2.2 мянган га талбайд тариалсан бөгөөд 132 га талбайн ургац алдаж 2155 га талбайгаас 31.7 мянган тн буюу нэгж га талбайн ургац 147 цн-ийг хураан авчээ.

 

Аймгийн хэмжээнд 6.4 мянган га талбайд хүнсний ногоо тариалсан. Үүний 1.7 мянган га талбайн ургацыг алджээ. Ингээд 4.7 мянган га талбайгаас 103.2 мянган тн буюу нэгж га талбайн ургац 217 цн ургац тус тус хураан аваад байна.


Өнгөрсөн хавар, зуны тухайд Сэлэнгэ аймагт түймэр ихтэй, хур тунадас бага, гантай байснаас үүдэн ургац алдахад нөлөөлсөн байна.

関連ニュース