СЭЛЭНГЭ: Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-07-24 10:54:26

Сүхбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Ойн түймрийн голомтод үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулаад байна.

 

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Онцгой байдлын хэлтэс тус сумын Нэгдсэн эмнэлэгтэй хамтран энэхүү ажлыг зохион байгуулж байна.

 

Энэ удаа Мандал, Ерөө сумын нутаг дэвсгэрт гарсан ойн түймэрт үүрэг гүйцэтгэж буй ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах 09 дүгээр анги, Говьсүмбэр, Өвөрхангай, Өмнөговь, нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон сумын аж ахуйн нэгж, байгууллагуудын ажилтнуудыг хамрууллаа. 

関連ニュース