Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн баяр наадмын мэндчилгээ ирүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн, Пап XIV Лео мэндчилгээ ирүүллээ.
МЭНДЧИЛГЭЭНД:
“Үндэсний их
баяр наадмыг тохиолдуулан Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Танд болон Монголын ард
түмэнд чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, шударга ёс, энх тайвны ерөөлийг өргөн
дэвшүүлье” гэжээ.