“Чингис хааны тагнуулын нууц товчоо” уншигчдын хүртээл боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
b.tuul@montsame.gov.mn
2025-06-27 16:03:21

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 27 /МОНЦАМЭ/. "Монголын нууц товчоо"-г тагнуулын ухааны үүднээс шинжилсэн судлаач Ж.Соёмбо, Ж.Түвшинтөр нарын хамтын бүтээл “Чингис хааны тагнуулын нууц товчоо” ном уншигчдын хүртээл болж байна.


Судлаачдын үзэж буйгаар, “Монголын нууц товчоо” нь түүхэн сурвалж төдий биш харин ч тагнуулын гүн гүнзгий онол, практик агуулсан нэн ховор эх сурвалж аж. Судлаач Ж.Соёмбо, “Монголын нууц товчоо бол бидний үнэт өв. Түүнийг түүхэн бус өнцгөөс унших аваас бид XIII зууны тагнуулын менежмент, стратегийн сургамжийг өнөөдөр ч ашиглаж чадна” хэмээн үзэж байгаагаа хэллээ.


Уг зохиол дахь үйл явдлууд, баатрын дүрүүд, стратегийн алхмууд нь тагнуулын олон арга, ажиллагааг тусгасан байдаг аж. Өөрөөр хэлбэл, энэхүү бүтээл нь "Монголын нууц товчоо"-г тагнуул судлалын чиглэлээр нээхийг эрэлхийлсэн анхны бүтээлд тооцогдож байна. 

関連ニュース