Түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өнөөдөр Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд 27 тусгай сан
байхаар заасан бөгөөд эдгээрт нийслэлийн гэр хорооллыг орон сууцжуулах үйл
ажиллагаа, газар чөлөөлөлтийн нөлөөлөлд өртөж байгаа иргэд, хуулийн этгээдийн
нөхөх олговрын санхүүжилтийг шийдвэрлэх сан байдаггүй.
Иймд хууль хоорондын зөрчлийг арилгах зорилгоор уг хуулийн
төсөлд тусгасан хэмээн танилцууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.