СҮХБААТАР: Хүүхдийн спортын наадмаас 12 медаль хүртжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2025-06-17 09:05:10

Баруун-Урт, 2025 оны зургаадугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Монголын хүүхдийн спортын VIII наадмаас Сүхбаатар аймгийн баг тамирчид  алт, мөнгө, хүрэл медаль тус бүр дөрвийг буюу нийт 12 медаль хүртсэн байна.

 

Тус наадамд 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 6000 гаруй өсвөрийн шилдэг тамирчин, спортын 31 төрөлд өрсөлдсөн байна. Энэхүү наадамд Сүхбаатар аймгаас спортын 17 төрөлд 97 тамирчин, 15 багш дасгалжуулагч оролцож, ийнхүү 12 багц медаль авчээ. Тодруулбал, дугуй, сагсан бөмбөг 5x5, чөлөөт, жюү-жицү, жудо, самбо бөх, бокс, пара хөнгөн атлетик зэрэг төрөлд амжилттай оролцжээ.

 

Хүүхдийн зуны VIII наадам тавдугаар сарын 26-наас зургаадугаар сарын 6-ныг хүртэлх өдрүүд Улаанбаатар хотод зохион байгуулсан юм.

 

関連ニュース