СЭЛЭНГЭ: Мэргэжлийн аврагч-усчин, шумбагчдад зэргийн үнэмлэх олгожээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-05-31 16:25:57

Сүхбаатар, 2025 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. “Онцгой байдлын байгууллагын мэргэжлийн аврагч-усчин, шумбагч”-ийн анхан шатны буюу IV зэргийн нормативыг амжилттай биелүүлсэн алба хаагчдад үнэмлэх гардууллаа.

 

ОБЕГ-аас Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, түүний харьяа “Гүн нуур дахь сургалтын төв” болон аймгийн Биеийн тамир, спортын газрын харьяа Усан спорт сургалтын төвд зохион байгуулжээ.

 

Алба хаагчдад “Аврагч-усчин, шумбагчийн мэргэжлийн үнэмлэх”, “Шумбагчийн хувийн дэвтэр”, “Шумбагчийн эрүүл мэндийн дэвтэр”-ийг тус тус олгосон байна.

 

Тус сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 52 алба хаагч хамрагдаж, мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, 25 метрт уртын шумбалт хийж биет олох, 5 метрийн гүнээс биет гаргах зэрэг чадвар эзэмшсэн байна.  

関連ニュース