Нутгийн баруун хагаст хүчтэй салхи, шуургатай зүүн хэсгээр сэрүүхэн байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
erdenebat@montsame.mn
2025-05-29 09:07:02

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Ихэнх нутгаар солигдмол 8-20 цаг хүртэл үүлтэй. Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.


Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, баруун хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 8-13 метр, нутгийн баруун хагаст түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.  


Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор +9-+14 градус, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +16-+21 градус, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар +23-+28 градус, бусад нутгаар +20-+25 градус дулаан байна.


Нутгийн баруун хагаст хүчтэй салхи, шуургатай зүүн хэсэгт сэрүүн байхыг ЦУОШГ-аас анхааруулжээ.

関連ニュース