Стандарттай байгаль орчны салбар хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 19 /МОНЦАМЭ/. БОУАӨ-ийн сайдын тушаалаар “Стандарттай байгаль орчны салбар хөтөлбөр” батлаад байгаа.
Тус яамны бүтээмжийн
үйл ажиллагааг дэмжих үүрэг бүхий ажлын хэсэг өглөөний уулзалт зохион байгуулж, салбарын стандартыг сайжруулах, шинээр боловсруулах, стандартыг
дагаж мөрдөх олон нийтийн зөв хандлагыг төлөвшүүлэх, хяналтыг боловсронгуй
болгох, менежментийг сайжруулах, ажилтан албан хаагчдын мэдлэг, ур чадвар,
бүтээмжийг нэмэх харилцан уялдаатай ажил хийх шаардлагатайг хэлэлцлээ.
Төрийн нарийн бичгийн дарга Ц.Уртнасан нэгдмэл удирдлагын
тогтолцоог бэхжүүлж, хүрээлэн буй
орчны бохирдол, доройтлыг багасгах, байгалийн
нөөц, баялгийг зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан
зохицох чадамжтай үндэсний нийгэм, эдийн засаг, ногоон хөгжлийн загвар бий
болгохыг зорино. Энэ үүднээс ногоон
бүтээмж (Green Productivity) буюу эдийн засгийн өсөлт, өрсөлдөх чадварыг
сайжруулахын зэрэгцээ байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг хангахаар удирдлагын хандлага, аргачлалыг
үйл ажиллагаандаа нэвтрүүлэхийг чухалчилж
байна гэв.
Хөтөлбөрийн
хүрээнд байгаль орчны салбарт өөрчлөлтийн менежмент хэрэгжүүлэх, стандартын соёл, хандлагыг
төлөвшүүлэх, судалгаанд
суурилсан байгалийн нөөцийн менежментийг хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах,
дасан зохицох үндэсний чадамжийг сайжруулах, төр, хувийн хэвшлийн түншлэлийг өргөжүүлэх, олон эх үүсвэртэй санхүүжилтийн
тогтолцоог бүрдүүлэх аж.