Олон улсын жүдо бөхийн холбоо ДАШТ-д өрсөлдөх боломжтой жин бүрийн 100 тамирчныг зарлалаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Олон улсын жүдо бөхийн холбооноос өчигдөр жүдочдын чансааг шинэчлэн зарлалаа.
Тус холбоо 2025 он гарснаас хойш “Их дуулга” ангиллын зургаан тэмцээн зохион байгуулсан бөгөөд тамирчдын цуглуулсан оноог чансаалан бодож ДАШТ-д оролцох эрхтэй жин тус бүрийн шилдэг 100 тамирчныг танилцуулсан байна. Энэхүү оноог бодохдоо Абу Даби болон Токиогийн “Их дуулга”-аас гадна 2025 онд зохион байгуулсан тэмцээнүүдийн оноог 100 хувиар тооцжээ. Ирэх сарын 13-нд Унгарын Будапешт хотод болох жүдо бөхийн ДАШТ-д чансаагаараа эхний 100-д багтсан тамирчид оролцох эрхтэй болдог билээ.
Долоо хоногийн өмнө гаргасан чансаанаас хойш Т.Түмэнжаргал 108, Б.Сүхбат 214, Ө.Жанцандорж, 357, Б.Хүдэрчулуун 204 байраар ахисан байна. Түүнчлэн гавьяат тамирчин Л.Энхрийлэн 63 кг-ын жинд ААШТ-ээс хойш 278 байраар урагшилж, 42 дугаарт эрэмбэтэй болов. Шинэ чансаагаар манай тамирчид хэрхэн эрэмбэлэгдсэнийг танилцуулъя.
Эрэгтэй
60 кг
Э.Аринуболд-17 Б.Баасанхүү-1
Б.Цогт-Очир-54 Г.Наранцэцэг-13
К.Ёолк-62 Ж.Анударь-25
Э.Сумъяабазар-84 52 кг
Т.Түмэнжаргал-102
Б.Сүхбат-106 Б.Уранзаяа-47
66 кг
Ё.Басхүү-14 57 кг
Б.Эрхэмбаяр-16 Т.Ариунзаяа-41
Ө.Жанцандорж-86 63 кг
Г.Хэрлэн-92 Б.Ганхайч-19
73 кг Л.Энхрийлэн-42
Б.Эрдэнэбаяр-15
Л.Анхзаяа-27 Б.Ням-Эрдэнэ-52
О.Уранбаяр-89 Д.Есүй-68
81 кг -78 кг
О.Шинэбаяр-83
90 кг +78 кг
Г.Алтанбагана-69 А.Адъяасүрэн-23
Б.Мөнхбаяр-145 Д.Номинзул-38
-100 кг
Б.Гончигсүрэн-25
Б.Хүдэрчулуун-89
+100 кг
Б.Гончигсүрэн-60
Ташрамд сонирхуулахад,
Ирэх сарын 13-нд Унгарын Будапешт хотод хөшгөө нээх ДАШТ-ий бүртгэл өнөөдөр
эхэлж байгаа бөгөөд энэ сарын 29-нийг дуустал үргэлжилнэ. Өнөөдрийн байдлаар
Солонгос, Косово, Израйль, Испани, Португал, Серби тэргүүтэй 26 орны 133
тамирчин мэдүүлгээ өгчээ.