“Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. “Нийслэлийн Соёлын төв өргөө” ОНӨААТҮГ-аас сурагчдын авьяасыг хөгжүүлж, чөлөөт цагийг нь зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Нээлттэй тайз” төслийг эхлүүллээ.
Энэхүү зорилтот
төслийг ЕБС-ийн 9-12 дугаар ангийнхны дунд хэрэгжүүлж, тэдийг тайзны соёлд сургаж,
өөрийгөө илэрхийлэх чадварыг нь дээшлүүлэх юм. Мөн мэргэжлийн тайзан дээр
өөрийгөө бүрэн илэрхийлж, үе тэнгийнхнээсээ суралцан, хамтдаа дуулж, чөлөөтэй
ярилцах боломжтой юм.
Чингэлтэй дүүргийн 23 дугаар дунд сургуулийн ахлах ангийн сурагчид тус аянд анхлан нэгдлээ. Цаашид нийслэлийн ерөнхий боловсролын дунд сургуулиуд өртөөчилсөн хэлбэрээр тус аянд нэгдэх боломжтой аж.