Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр -34 градус хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН 
                                                                    Улаанбаатар, 2024 оны арванхоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Нутгийн төв хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар өнөөдөр 08 цагаас 20 цаг хүртэл багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи ихэнх
нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр хүрнэ. 
Дархадын
хотгор, Цэцэгнуур, Идэр, Тэс голын хөндийгөөр -29…-34 градус, Монгол-Алтай,
Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын
хөндийгөөр -24…-29 градус, Их нууруудын хотгор, Говь-Алтай, Хөвсгөлийн уулархаг
нутаг, Хараа, Ерөө голын хөндийгөөр -20...-25 градус, говийн бүс нутгийн өмнөд
хэсэг, Дорнод-Монголын тал нутгаар -10...-15 градус, бусад нутгаар -14...-19
градус хүйтэн байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    