ХОВД: Сонгуулийн санал хураалт 30 гаруй хувьтай үргэлжилж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-06-28 13:01:35

Жаргалант, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт Ховд аймагт одоогийн байдлаар 30 гаруй хувьтай үргэлжилж байна. 


Ховд аймгийн тухайд 56900 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаа юм.
 

Одоогоор тус аймгийн шат шатны сонгуулийн хороо, хэсгийн хороонд 1100 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

Аймгийн Сонгуулийн хорооны гишүүд одоогоор ямар нэгэн зөрчил гараагүй, санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байгааг онцоллоо.     

関連ニュース