Гол, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд зохион байгуулж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2024-06-10 14:35:42

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер, ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд тогтмол эрчимжүүлэн ажиллаж байна.


Энэ хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг өдөр бүр томоохон гол, нуурын эрэг дагуу ажиллуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг, зөвлөгөө өгч байна. 


Мөн НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл”-ийг 13 дахь жилдээ Туул гол дагуу зохион байгуулж байна.


Завьт эргүүл есдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл үүрэг гүйцэтгэх юм.

関連ニュース