ӨНӨӨДӨР: Олон улсын хөдөлмөр заслын эмчилгээний их хурал эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 31-ний баасан
гарагт болох зарим үйл явдлын тойм:
10:00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.
10:00 цагт: “Блью Скай”-д: Тамирчдын эрүүл мэнд, сэтгэл зүйг хөндсөн “Допинг ба эрх зүй” хэлэлцүүлэг болно.
10:00 цагт: Нээлттэй нийгэм форумд: “Төсвийн нээлттэй байдал” олон улсын судалгааны Монгол Улсын дүнг танилцуулна. Утас: 7611-3207.
09:30-14:00 цагт: “Корпорэйт” зочид буудалд: Бизнесийн хөгжлийн “Бүтээлч
СЕО-4” хөтөлбөрийн нээлт болно.
11:00 цагт: Хөдөлмөрийн ордонд: “Үндэсний
эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр хэвлэлийн хурал зарлажээ. Утас:9900-7925; 9111-7815.
11:00 цагт: ЭМЯ-ны үүдэнд: Гадаадад эмчлүүлж байгаа хүүхдүүдэд эрүүл мэндийн халамж, төрийн үйлчилгээ
хэрэгтэй байгаа талаар иргэдийн
төлөөлөл
мэдээлэл хийнэ.
“ЗМ”-ний мэдээллийн
төвд:
11:00
цагт:
СХД-т нэр дэвшигч Ч.Номин хууль зөрчиж буй талаар
иргэдийн төлөөлөл СЕХ-нд шаардлага хүргүүлнэ.
11:30
цагт: “Төгс-Орд капитал” ХХК хуурамч бичиг баримт бүрдүүлэн иргэдийг
хууран мэхлэн 4,5 тэрбум төгрөг луйвардсан талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт: ХААИС-д: Мал аж ахуйн технологийг дамжуулах төвийн нээлт болно. Утас: 8007-3100.
-Дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. "Тамхины үйлдвэрлэл, хөндлөнгийн оролцооноос хүүхдүүд, өсвөр үеийг хамгаалья" уриан дор болж байна.
-Олон улсын “Хөдөлмөрийн эмчилгээний үнэт зүйлийг хувцаалцъя” II
их хурал эхэлнэ. Хуралд Дэлхийн Хөдөлмөр заслын холбооны
ерөнхийлөгч болон Швейцар, Япон, Хонгконгийн
эрдэмтэд, хөдөлмөр засалч, мэргэжилтнүүд оролцож туршлага солилцоно. Утас: 8922-2809.
-СЭМҮТ-ийн удирдлага 2 жил эмч, мэргэжилтнүүдийн цалинг олголгүй, хууль бусаар хасалт хийж байгаа талаар тус эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд мэдээлнэ. Утас: 8807-4737.
-Монгол Бөхийн өргөөнд: Үндэсний бөхийн цол чимэг олгодог 33 дахь удаагийн “Бүх цэргийн наадам” болно. Энэ удаагийн наадамд спорт хороодод харьяалагддаг аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч сорино.