Ноолуур кг нь 140-150 мянган төгрөгийн үнэтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-27 10:02:53

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 7 хоногт ноолуур кг нь 120.000-140.000 төгрөгийн үнэтэй байв. Энэ нь төв болон говийн бүсийн аймгууд дахь дундаж ханш байлаа.

“Малчин лавлах-109” төвийн мэдээллээр, зүүн болон баруун аймгуудад ноолуур хамгийн их үнэтэй буюу кг нь 150.000-155.000 төгрөгийн үнэтэй байна.

Нийслэлийн түүхий эдийн “Эмээлт” захад:

  • Ямааны өлөн 500 төгрөг, арьс 38.000-45.000 төгрөг,
  • Хонины нэхий өлөнгийн хамт 2500 төгрөг,
  • Үхрийн шир 7000 төгрөг, том нь 12.000 төгрөг,
  • Адууны шир сүүлтэй нь 15.000 төгрөг, сүүл 13.000 төгрөг байна.
  • Сарлагийн шир сүүлтэй 27.000 төгрөг,
  • Бухын шир 35.000 төгрөг, сүүл 23.000 төгрөгийн үнэтэй байна. 
関連ニュース