ӨНӨӨДӨР: Үндэсний номын сангийн шинэ барилгын нээлт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-05-27 07:43:13

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 27-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тойм:

09:00 цагт: “Шангри-Ла” зочид буудалд. Биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд “Биеийн тамир, спорт-тогтвортой хөгжил” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно.

10:00-17:00 цагт:  Д.Сүхбаатарын талбайд: Өмгөөлөгчдийн холбоо, нийслэлийн ЗДТГ хууль эрх зүйн "Танд тусалъя 2024” өдөрлөг зохион байгуулна.

10:00 цагт: "Улаанбаатар" зочид буудалд: Мянган малчны чуулга уулзалт болно. Утас: 9971-2163.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд хуралдана. Мөн УИХ-ын ажлын хэсгийн хуралдаан болно. 

10:40 цагт: Төрийн ордонд: Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11:40 цагт: Монгол Улсын Үндэсний номын сангийн шинэ барилгыг нээх ёслол болно. Утас: 8010-4037.

14:00 цагт: Улаанбаатар дахь Русский дом (РЦНК)-д: Халх голын ялалтын 85 жилийн ойн хүрээнд ОХУ-аас манай улсад ирээд буй “Халхын гол: Бидний алдар нэр-2024 олон улсын экспедицийн  уулзалт болно.

-“Бэлтэс мөрөн" ХХК-ийн үүсгэн байгуулагч нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан болно. 

Соёл урлаг:

10:30-17:00 цагт: Дүрслэх урлагийн музейд: “Нар өнжсөн өдрүүд” байгалийн реалист зургийн үзэсгэлэнтэй.

11:00 цагт: Монголын Театрын музейд: Ардын уран зохиолч, СГЗ Ж.Саруулбуянгийн уран зургийн “Тунсаг ертөнц” үзэсгэлэн болон "УЛИРАЛ & ЗОХИОЛЧ" сэтгүүлийн тусгай дугаарын нээлт болно

-Хүй долоон худагт:

5-р сарын 24-27-нд: Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Тэнгэр тайлал” ТББ “Тэнгэр” дэлхийн бөөгийн фестиваль зохион байгуулж байна.






関連ニュース