Хануйн гол дээрх 109 метр гүүрийг ашиглалтад оруулахад бэлэн боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Авто замын салбарт энэ онд улсын төсөв, гадаадын зээл, төр хувийн хэвшлийн түншлэлийн хөрөнгө оруулалтаар 1100 км авто зам, 243 у/метр гүүрийг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Энэ хүрээнд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй
Архангай аймгийн Хайрхан сумын Хануйн голын 109.15 у/м төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажил 96
хувиийн гүйцэтгэлтэй байна. Тухайн гүүрийн барилга угсралтыг гэрээт
хугацаанаасаа өмнө хүлээлгэн өгөхөөр төлөвлөснийг ЗТХЯ мэдээлэв.
Гүүрийн захиалагчаар ЗТХЯ, өдөр тутмын техник,
технологийн хяналтыг “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ, гүйцэтгэгчээр “Эвт-Уул”
ХХК ажиллаж байгаа аж.