Он гарснаас хойш арван аймагт түймэр бүртгэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-05-06 16:21:07

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 6 /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд он гарснаас хойш энэ сарын 6-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Архангай, Увс зэрэг 10 аймгийн 25 суманд 52 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.


Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 404 га, хээрийн 504,509 га нийт 504913 га талбай, 5 гэр, 4 хашаа саравч, 19 толгой бог мал өртсөн байна. Ой, хээрийн гал түймрийн дуудлага, мэдээлэл өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 3,8 хувиар нэмэгджээ. 


Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж байгаа тул ой, хээрийн гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхаарууллаа.

 

 

関連ニュース