ХОВД: Махыг кг тутамд 10-13 мянган төгрөгөөр борлуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД 
                                                                    Жаргалант, 2024 оны нэгдүгээр сарын 9 /МОНЦАМЭ/. Ховд аймгийн томоохон
зах, худалдааны төвд борлуулж буй махны үнэ ямар байгаа талаар
тодрууллаа. 
Одоогийн байдлаар махны жижиглэнгийн үнэ кг нь 10-13 мянган төгрөг байна. Өөрөөр хэлбэл, нэг кг үхрийн махыг дунджаар 13 мянган төгрөгөөр борлуулж байна.
Харин нэг кг хонины
мах дунджаар 12 мянган төгрөг, нэг кг ямааны мах дунджаар 10 мянган төгрөгийн
үнэтэй байна.  
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    