СЭЛЭНГЭ: ЮНЕСКО-д бүртгүүлэх судалгааны ажлын багийн бага хурал болов

ФОТО МЭДЭЭ
otgontsetseg@montsame.mn
2023-12-22 12:00:00

Сүхбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сум “Цайны зам ба Маймаачин хот”-ын түүх, соёлын үл хөдлөх дурсгалыг ЮНЕСКО-д бүртгүүлэх судалгааны ажлын багийн бага хурал аймгийн Нэгдсэн музейд энэ сарын 20-ны өдөр болсон байна.

 



Энэхүү судалгаа шинжилгээний хурлыг Сэлэнгэ аймгийн Нэгдсэн музей, ICOMOC–ийн Монголын Үндэсний Хорооны ерөнхийлөгч доктор Н.Уртнасан, БНХАУ-ын Хүмбэй мужийн Соёлын байгууллагын төлөөлөгчид болон археологичид хамтран зохион байгуулжээ.

 



Дээрх хуралд Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, Алтанбулаг сумын Засаг дарга Н.Отгонцогт, Нэгдсэн музейн захирал М.Баярбаатар болон музейн мэргэжилтнүүд оролцсон байна.

 



Энэхүү үйл ажиллагааны хүрээнд цаашид Монгол, Орос, Хятад гурван улсын хамтарсан шинжилгээ, судалгаа, археологийн ажлыг хийхээр төлөвлөсөн аж.

 

Үүний үр дүнд Алтанбулаг сум дахь түүхэн дурсгалт үл хөдлөх өвүүдийг сэргээн засварлаж, аялал жуулчлал хөгжих таатай орчин бүрдэх боломжтой болж байгаа аж.