Олон улсын физикийн 53 дугаар олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл, 1 тусгай байр хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
batbold.sh@montsame.gov.mn
2023-07-16 15:54:40
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын физикийн 53 дугаар олимпиад Япон улсын нийслэл Токио хотод 2023 оны 7 дугаар сарын 10-наас 7 дугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна. 


Энэхүү олимпиадад 90 гаруй орны 450 гаруй сурагч оролцож байгаа бөгөөд Монгол Улсын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль, 1 шагналт байрыг хүртжээ. 


Монгол Улсаа төлөөлөл оролцсон сурагчдаас: 

-Сант сургуулийн сурагч  О.Анирчулуу мөнгөн медаль, 

-Сант сургуулийн сурагч Г.Азжаргал хүрэл медаль, 

-Шинэ-Үе сургуулийн сурагч Г. Батбаяр хүрэл медаль, 

-11 дүгээр  сургуулийн сурагч Л.Дөлгөөн шагналт байр хүртсэн байна. 


Эдгээр сурагчдаас О.Анирчулуу олон улсын физикийн олимпиадаас 3 жил дараалан (2 мөнгө, 1 хүрэл) медаль хүртэж байгаа бол 10 дугаар ангийн 2 сурагч анх удаа оролцож хүрэл медаль хүртжээ. Тусгай байрт шалгарсан Л.Дөлгөөн Азийн Физикийн Олимпиадаас хүрэл медаль хүртэж байв. 


Шагнал гардуулах үйл ажиллагаа маргааш 10:00 цагт зохион байгуулагдах аж. 

関連ニュース