Энэ хичээлийн жилд 78 мянга гаруй хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Манай улсад 2025-2026 хичээлийн шинэ жилд урьдчилсан тооцоогоор нэгдүгээр ангид 78 166 хүүхэд элсэн суралцах төлөвтэй байна.
Боловсролын яамны мэдээлснээр сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт 256 031, ерөнхий боловсролын сургуульд нийт 826 860 сурагч сурна. Харин бүх түвшний боловсролын сургалтын 2458 байгууллагад 1 283 986 суралцагч хамрагдах төлөвтэй байгаа юм.
Монгол Улсын 2024 оны хүн амын тооллогоор 3 сая 544 мянга 835 хүн бүртгэлтэй байгаагаас 1.3 сая буюу 36.2 хувь нь 0-17 насны хүүхэд байлаа.