ЕХ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээг баталжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
БРЮССЕЛЬ. /DW/.
Европын Холбоо /ЕХ/ ОХУ-ын эсрэг шинэ багц хориг арга хэмжээг баасан гарагт баталжээ. ЕХ-ны
гишүүн орнуудын баталсан 10 дахь багц хориг хэмжээ энэ болж байна.
Европын Комиссын
тэргүүн Урсула фон дер Ляйен энэ сарын эхээр Киевт айлчлах үеэрээ Украины
Ерөнхийлөгч Владимир Зеленскийд хандан ЕХ Оросын довтолгоо эхэлсэн өдөр гэхэд “10
дахь багц хориг арга хэмжээг авахыг зорино” гэж амласан байна.
Энэ оны эхэн үеэс
ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй Шведийн талын мэдэгдсэнээр, шинэ арга хэмжээ нь “дайныг
дэмжиж, суртал ухуулга тараасан, дайнд Оросын ашигласан дроныг нийлүүлсэн хувь
хүн, аж ахуйн нэгжийн эсрэг хязгаарлагдмал арга хэмжээ авахыг зорьжээ.”
“ЕХ-ны гишүүн
орнууд хамтдаа Украиныг дайнд ялахад нь тусламж дэмжлэг үзүүлэхийн тулд хамгийн
хүчтэй, өргөн цар хүрээтэй хориг арга хэмжээг авлаа. ЕХ Украин болон Украины
ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаа бөгөөд Украиныг хэрэгцээ шаардлагын
хэрээр дэмжсээр байх болно” гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.