Өнгөрсөн хоногт 97 хүнээс коронавирус илэрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд сүүлийн
24 цагт хийсэн шинжилгээгээр 97
хүн “КОВИД-19”-өөр халдварласан нь
батлагдав.
Шинээр илэрсэн
тохиолдлын 60 нь Улаанбаатарт, 37 нь орон нутагт бүртгэгдсэн байна. Ингэснээр нийт бүртгэгдсэн
халдварын тоо 976 114 болов. Харин мөн хугацаанд нас баралт
бүртгэгдээгүй байна.