ЭМДЕГ: Дахин өвдсөн иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гараагүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-11 17:29:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараар дахин өвдсөн иргэдэд Өрхийн эрүүл мэндийн төвөөс эмийн багц олгохгүй байна гэсэн мэдээлэл цахим хуудсаар гарсан. Үүнтэй холбоотойгоор ЭМДЕГ-аас мэдэгдэл гаргажээ.


Уг мэдэгдэлд, “Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас коронавируст халдвараар давтан өвдөж гэрээр эмчлүүлж байгаа иргэдэд эмийн багц олгохгүй байх шийдвэр гаргаагүйг албан ёсоор мэдэгдэж байна” хэмээжээ.


Хэрвээ ЭМДЕГ-ын санхүүжилтээс шалтгаалан эмийн багц олгохгүй гэсэн мэдээлэл өгсөн ӨЭМТ байгаа бол ЭМДЕГ-ын албан ёсны пэйж хуудсанд хандах боломжтой аж.

関連ニュース