Халдвар авсан гурван хүний биеийн байдал хүндэвтэр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС 
                                                                    Увс /МОНЦАМЭ/. Коронавирусний халдварын батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар аймгийн хэмжээнд 41 болоод байна.
 Сүүлийн 24 цагт Өндөрхангай суманд 2, Баруунтуруун суманд 1
тохиолдол нэмж бүртгэгдлээ. Одоогоор аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын
тасагт 9 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас гурвынх нь биеийн байдал хүндэвтэр
байна. 
Батлагдсан
тохиолдлын 32 нь эдгэрч эмнэлгээс гарчээ.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    