Улсын хэмжээнд 269 400 хүн вакцинжуулалтад хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2021-03-27 11:14:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 41 цэгт 96 багийн 674 эмч, ажилтан өчигдөр 12133 хүнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Ингэснээр нийслэлд нийт 260 961 хүнийг вакцинжуулсан байна. Харин Өмнөговь аймгийн 10 суманд 430 хүнийг дархлаажуулалтад хамруулснаар тус аймагт нийт 8 439 хүнийг вакцинжуулжээ. Ингэснээр улсын хэмжээнд 269 400 хүнийг вакцинжуулаад байна.


関連ニュース