Аймгийн ИТХ-ыг дарга эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд өнөөдөр эрүүл
мэндийн салбарын удирдлагуудтай уулзлаа.
Улс,
орон даяар "Ковид-19" цар тахлын нөхцөл байдал хүндэрч, халдварын тоо буурахгүй
байгаа энэ цаг үед эрүүл мэндийн салбар тэргүүн эгнээнд ажиллаж, коронавируст
халдварын тархалтыг бууруулах, хариу арга хэмжээ, бэлэн
байдлыг бэхжүүлэхэд цаг ямагт анхаарч эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд
ил тод, нээлттэй, түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэж ажиллахыг чиглэл болголоо.
Мөн
үеэр аймгийн ИТХ-ын төлөөлөгчдөд санал хураалтын программ хангамж бүхий таблет
худалдан авах тендерт шаардлага хангасан оролцогч шалгараагүй тул төсвийн тухай
хуулийн хүрээнд аймгийн Нэгдсэн эмнэлэгт нэн шаардлагатай байгаа ходоодны уян
дурангийн аппарат авахад дэмжлэг үзүүлэхээр болсныг аймгийн ИТХ-ын дарга Ц.Батбалд нийт
төлөөлөгчдийнхөө өмнөөс илэрхийллээ.
Увс
аймгийн Нэгдсэн эмнэлгийн ходоодны уян дурангийн аппарат эвдэрсэн бөгөөд энэ
төрлийн оношилгоо,
эмчилгээ хийлгэх иргэд заавал 3 дахь шатлалын эмнэлэгт үзүүлэх нөхцөл, байдал
үүсээд байгаа юм.
Ходоодны
хорт хавдар аймгийн хэмжээнд сүүлийн таван жилийн үзүүлэлтээр тогтмол
өсөлттэй байгаа бөгөөд 2016 онд 74, 2017 онд 81, 2018 онд 87, 2019 онд
118, 2020 онд 124 болж өссөн байна. Уг аппаратын тусламжтайгаар ходоодны
хавдар болон түүний эрсдэлт хүчин зүйл, тэдгээрээс урьдчилан сэргийлэх олон
талын ач холбогдолтой аж.