Архангайд 1300 гаруй төгсөгч ЭЕШ өгнө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ2015-2016 оны хичээлийн жилд Архангай аймагт 17187 сурагч суралцсанаас 12 дугаар ангийн 53 бүлгийн 1369 төгсөгч элсэлтийн шалгалтанд орно гэж аймгийн боловсрол соёлын газрын ахлах мэргэжилтэн Н.Батсайхан хэллээ.
Энэ сард тавдугаар ангийн 58 бүлэгт 1285, есдүгээр ангийн 30 бүлэгт 679 сурагч суралцан төгсөж, анхан шатны болон суурь боловсролын гэрчилгээгээ гардан авчээ. Энэ жилийн хувьд 12 дугаар анги төгсөгчдийн тоо ноднин жилийн мөн үеийнхээс эрс өссөн бол есдүгээр анги төгсөгчдийн тоо огцом буурснаараа онцлог юм байна.
Энэ оны зургадугаар сарын долооноос Архангай аймгийн 33 ерөнхий боловсролын сургуулийн зуны амралт эхэллээ.
Архангай аймаг Л.Булган