Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт, чөлөөлөлтөд Увс аймгийн иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамруулах үйл ажиллагаа 2021 онд үргэлжлэн хэрэгжиж байна.
"Коронавирусний дэгдэлт, хөл хорионы улмаас иргэдийн
орлого буурсан хүнд үед нийгмийн даатгалын шимтгэлээ таслалгүй төлөхөд
нь дэмжлэг болгох зорилгоор 2020 онд нийгмийн даатгалын шимтгэлийн хөнгөлөлт,
чөлөөлөлтөд иргэд, аж ахуйн нэгжүүдийг хамруулсан. Энэхүү арга хэмжээг 2021 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлж
байна. Ингэснээр сайн дурын даатгуулагчид сар бүр төлөх
шимтгэлээсээ 25200 төгрөг хөнгөлүүлэх бол аж ахуйн нэгж байгууллагын ажиллагсад
цалингийнхаа 2 хувьтай тэнцэх хэмжээний шимтгэлийг төлөхөөс чөлөөлөгдөж байгаа
юм. Аж ахуйн нэгж байгууллагын хувьд цалингийн сангийнхаа 3-5 хувиар хөнгөлөлт
эдлэхээр байна. Энэхүү хөнгөлөлтөд 2020 оны 3-р сарын 25-ны өдрөөс өмнө нийгмийн даатгалд
хамрагдаж байсан бүх иргэн, аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой тул та бүхэн боломжийг
бүү алдаарай" хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга А.Оюунтулхүүр хэллээ.