Эрүүл мэндийн салбар гурван том хөтөлбөрийг даатгалын сангаас хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-08 14:49:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн салбар гурван том хөтөлбөрийг даатгалын сангаас санхүүжүүлэн хэрэгжүүлж байна.


Тодруулбал,Элэг бүтэн Монгол”, “Эрүүл шүд, эрүүл хүүхэд”, “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах” хөтөлбөр юм.


Өнөөдрийн байдлаар “Даатгуулагчийг урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг, оношилгоо, шинжилгээнд хамруулах” хөтөлбөрийн хүрээнд Улаанбаатар хотын 109,448, орон нутгийн 171 мянга 658 нийт 281 мянга 106 хүн хамрагдаад байна. Харин “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хүрээнд 155 мянга 182 хүн В, С вирусний шинжилгээ өгөөд байгаа бол “Эрүүл шүд, эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 151 мянга 96 хүүхэд эрүүл шүдтэй болоод байгаа аж.

関連ニュース