Орон нутгийг зорих оюутнууд өнөөдрөөс шинжилгээ өгч эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-06 11:07:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд байгаа орон нутаг буцах оюутнуудын шинжилгээг өнөөдөр 08 цагаас авч эхэлсэн байна.


Тодруулбал, МУИС, ШУТИС, ХААИС, СУИС, СЭЗИС-д суралцдаг оюутнууд өнөөдрөөс PCR шинжилгээгээ дор дурдсан байршлуудад өгч байгаа бөгөөд тэд иргэний үнэмлэх болон оюутны үнэмлэхтэй очоод шинжилгээнд хамрагдах аж. Харин дотуур байранд амьдардаг оюутнуудын шинжилгээг тухайн байранд нь зохион байгуулах болсныг БШУЯ-наас мэдээлсэн юм.



関連ニュース