Хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй өрхөд хүнсний багц хүргэж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмай нийгэмлэг хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй 1000 өрхөд хүнсний багц хүргэх ажлыг эхлүүлээд байна.
Коронавируст цар тахлын онцгой нөхцөл байдал үүсээд буй энэ үед Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын Улаан загалмай нийгэмлэг хамтран хүнс тэжээлийн дутагдалд орж болзошгүй айл өрхүүдэд хүнсний багцыг дунд шатны хороодоор дамжуулан хүргэж байна.
Хүнсний багцыг эхний ээлжинд Улаанбаатар хотод хүнс тэжээлийн дутагдалтай байгаа 1000 өрхөд хүргэх юм. Тус ажлыг ХНХЯ, МУЗН, УОК, дүүргүүдийн Тамгын газрын удирдлагууд, томоохон аж ахуйн нэгж байгууллага хамтран зохион байгуулж байна.