Сэлэнгэ аймгийн нэг иргэний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ariunbold@montsame.gov.mn
2020-11-12 21:00:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн нэг иргэний коронавирусний шинжилгээний хариу эерэг гарчээ. Үүнийг УОК-ын өнөөдрийн шуурхай хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн бага хурлын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан мэдээлэв.


Тэрбээр, “Тээврийн жолоочоос хойш түүний ойр орчмын 5 хүнд халдвар илэрсэн. Тодруулбал, эхнэр, хадам ээж, дүү, дүүгийн ойрын хавьтлын 2 хүнд илэрсэн. Мөн Сэлэнгэ аймагт сэжигтэй тохиолдол илэрлээ. Тодруулбал, 74 настай эмэгтэйд аймгийн  эмнэлэгт шинжилгээ өгсөн бөгөөд 2 удаа хариу нь эерэг гарсан. Тиймээс ХӨСҮТ рүү авч ирж байгаа бөгөөд давтан шинжилгээ хийнэ” гэлээ

関連ニュース