Замын-Үүдэд суух шинэ консулыг хүлээн авч уулзлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ 
                                                                    Дорноговь /МОНЦАМЭ/. Монгол Улсын хамгийн том боомт Замын-Үүд сумын ИТХ-ын дарга Б.Анхбаяр, Засаг дарга Н.Алдарбаяр нар БНХАУ-аас Замын-Үүд суманд суух шинээр томилогдсон Ерөнхий консул Ли Яньжюнийг хүлээн авч уулзлаа.
Ерөнхий консулын бүсэд таван аймаг хамрагддаг бөгөөд Замын-Үүд сумтай аялал жуулчлал, боловсрол, эрүүл мэнд, хүмүүнлэгийн зэрэг бүхий л талаар хамтран ажилладаг аж.
Уулзалтын үеэр ноён Ли Яньжюнь орон нутгийн удирдлага, иргэдийн хамтын
ажиллагаа дэмжлэгт талархаж буйгаа илэрхийлээд цаашдын хамтын ажиллагааг  өргөжүүлэн ажиллах болно гэдгээ илэрхийлсэн байна.
 Ulaanbaatar
        Ulaanbaatar
         
		 
  
  
  
  
         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
                                                         
 						
				
             
                    