МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ
МЭДЭЭЛЛИЙН АГЕНТЛАГ

БНСУ-д ажиллахаар бүртгүүлсэн иргэд дүүрэг дээр очино

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-05 17:08:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНСУ-д ажиллахыг хүсэлтэй иргэдийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас өнөөдөр цахимаар бүртгэлээ.

Бүртгэлийн дугаар олгох системд http://solongos.hudulmur-halamj.gov.mn-д нэвтэрч, өөрийн мэдээллийг бүртгүүлж, дугаар авсан иргэд дүүргүүдийн ЗДТГ-т энэ сарын 6-7-нд 08.00-12.00, 13.00-17.00 цагийн хооронд өөрийн биеэр очиж, цахим бүртгэлээ баталгаажуулах аж. Ингэхдээ .5-4.5 харьцах хэмжээний цээж зураг, иргэний үнэмлэхийг хуулбарын хамт авчрах юм. Үнэмлэхгүй бол ТҮЦ машинаас авсан лавлагааг үндэслэх аж.

Бүртгүүлэгчид дараах шаардлагыг тавьжээ. Үүнд:

  • 18-аас 39 настай байх (1979 оны наймдугаар сарын 7-ноос 2001 оны наймдугаар сарын 6-ны өдрийн хооронд төрсөн байх)
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д таваас дээш жил ажиллаагүй байх зэрэг шаардлага тавих аж.

БНСУ-д ажилчин илгээх цорын ганц илгээгч байгууллага нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар тул Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар сонирхож буй иргэд залилангийн шинжтэй хувь хүн, байгууллагуудад хууртахгүй байхыг албаныхан сэрэмжлүүлж байна.

関連ニュース