2025 оны эхний 10 сарын байдлаар Монголд 14 мянган удаа газар хөдөлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-10-10 14:54:07

Улаанбаатар, 2025 оны аравдугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Газар хөдлөлтийн гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах, бэлэн байдлыг хангах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий “Байнгын ажиллагаатай дэд зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болов.


Хуралдаанаар зөвлөлийн 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилт, барилга байгууламжийн газар хөдлөлтөд тэсвэрлэх чадвар, бат бэх найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гаргах, паспортжуулах үйл ажиллагааны үр дүн, явц, өнөөгийн нөхцөл байдал, цаашид анхаарах асуудлуудын талаар хэлэлцжээ.


2025 оны эхний арван сарын байдлаар улсын хэмжээнд 14 мянга гаруй удаа газар хөдөлжээ. Ингэхдээ 3.5-5.2 магнитудын хүчтэй хөдлөлт 43 удаа болсон нь өнгөрсөн оныхтой харьцуулалт 26 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Онцгой байдлын ерөнхий газраас мэдээлэв.  

関連ニュース