MNBA Үндэсний лигийн плей-оффын хоёр дахь тоглолт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. MNBA Үндэсний лигийн плей-оффын II байрт шалгарсан Өвөрхангайн Тэнүүн Өлзий, хүснэгтийн III байрт бичигдсэн Архангайн Алтан Дорнодын Дайчид багуудын цуврал гурав дахь тоглолт боллоо.
Тоглолтын эхний үеэс л Дайчид оноогоор илүүрхсээр 100:78 харьцаатай хожиж цувралыг 2:0-ээр тэргүүлж эхэллээ. Дайчид энэ тоглолтод самбараас бөмбөг авалт, оновчтой дамжуулалт, бөмбөг таслалт, хаалт зэрэг гол үзүүлэлтээр илүү байв.
Тус тоглолтод АJ West 20 оноо, 21 удаа самбараас авч талбайд онцгой тоглолтыг үзүүлсэн бол О.Энхбаатар 17 оноо, 9 удаа самбараас авлаа. Өвөрхангай Тэнүүн Өлзий багаас Brandon Morris 24 оноо, 11 самбараас авч багаа тэргүүллээ. Плей-оффын шилдэг дөрвөн багийн цувралын дараагийн тоглолтууд гуравдугаар сарын 9-ны бямба гарагт “Агар” төвд болно.