БУЛГАН: Ирц 51,1 хувьтай буюу 20221 сонгогч саналаа өгөөд байна
Булган, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Булган аймгийн хэмжээнд 40482 сонгогч саналаа өгөхөөс 17.00 цагийн байдлаар 20221 сонгогч саналаа өгч, ирц 51,1 хувьтай байна. Бүсээр нь харвал УИХ-ын сонгуулийн 4 дүгээр тойргийн санал хураалт 50,8 хувьтай буюу 97737 сонгогч саналаа өгөөд байна.
375日